Skip to content

Cart

Your cart is empty

Article: Урьдчилан сэргийлэх боломжтой хорт хавдар буюу умайн хүзүүний хорт хавдар

Урьдчилан сэргийлэх боломжтой хорт хавдар буюу умайн хүзүүний хорт хавдар
Mongolian

Урьдчилан сэргийлэх боломжтой хорт хавдар буюу умайн хүзүүний хорт хавдар

Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын нэг бөгөөд дэлхий даяар олон эмэгтэйчүүдэд энэхүү өвчнөөр өвчилдөг. Энэ нийтлэлээс бид умайн хүзүүний хорт хавдар хэр түгээмэл тохиолддог, хэрхэн яаж өвчилдөг, HPV-ийн вакцинаар дамжуулан умайн хүзүүний хорт хавдраас хэрхэн сэргийлэх талаар ойлголттой болох болно.

Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан HPV
Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий даяар эмэгтэйчүүдийн хорт хавдрын 15 орчим хувийг эзэлдэг, эмэгтэйчүүдийн гол төлөв өвчилдөг хорт хавдрын хоёрдугаарт ордог бөгөөд гол төлөв хүний хөхөнцөр вирусийн (HPV) халдвараас үүдэлтэй байдаг.

HPV халдварын халдварлах зам нь бүрэн гүйцэт тодорхойлогдоогүй хэдий ч, ихэнх тохиолдолд энэ төрлийн вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг гэдэг нь тогтоогдоод байгаа билээ.

Хүний хөхөнцөр вирусийн 150 орчим төрөл байдаг бөгөөд тэдгээрийн 40 орчим төрөл нь умайн хүзүүний хучуур эдэд эмгэг өөрчлөлт үүсгэдэг. Гэсэн хэдий ч хүний хөхөнцөр вирусийн бүх халдвар нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэггүй бөгөөд ихэнх тохиолдолд хүний биед халдварласан HPV вирус нь хүний биеийн дархлааны системээр устдаг. Халдварын дундаж хугацаа 9 сар орчим байдаг бөгөөд халдвар авсан хүмүүсийн 90% нь тусгай эмчилгээгүйгээр 2 жилийн дотор байгалийн жамаар эдгэрдэг.

HPV вирусын эсрэг вакцины үүрэг
Азаар умайн хүзүүний хорт хавдрын үе шат хоорондын хугацаа урт бөгөөд хавдрыг илрүүлэх олон төрлийн шинжилгээ болоод эмчилгээний арга байдаг учраас урьдчилан сэргийлэх боломжтой хавдар гэж үзэж болох юм. Мөн умайн хүзүүний хорт хавдар үүсэхээс сэргийлэх вакцин байдаг ба энэ нь Солонгос улсад хавдрын урьдчилан сэргийлэх аргын хүрээнд өргөнөөр хэрэглэгдэж байна.


Халдварын эсрэг вакцины 3 тунг бүгдийн хийлгэсэн байх тохиолдолд, HPV вирусийн 16, 18 төрлөөс 100% сэргийлж чадах бөгөөд хэрэв вирусээр хэдийн халдварласан байх тохиолдолд дахин халдвар авах эрсдэлээс сэргийлэгдэх болно.

Вакцины төрлүүд:
  • 2 валент вакцин: Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгааны 70 орчим хувийг эзэлдэг HPV 16, 18 вирусийн халдвараас урьдчилан сэргийлдэг.
  • 4 валент вакцин:HPV 16, 18 вирусээс гадна бэлгийн замын өвчлөлийн шалтгааны 90%-ийг эзэлдэг HPV 6, 11 вирусээс үүдэх өвчлөлөөс сэргийлнэ.
  • 9 валент вакцин: HPV 6, 11, 16, 18, 31, 33, 45, 52, 58 төрлүүдийн халдвараас сэргийлнэ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцины үр дүн, аюулгүй байдлыг хүлээн зөвшөөрдөг. Хамгийн чухал нь HPV-ийн халдвар авахаас өмнө урьдчилан сэргийлэх вакциныг хийлгэх явдал юм. Бэлгийн харилцаанд орж байсан хэдий ч хүний хөхөнцөр вирусийн халдвар авч байгаагүй бол вакцинаар дамжуулан вирусийн халдвараас урьдчилан сэргийлж чадна.

Умайн хүзүүний хорт хавдар нь үүсэж байгаа шалтгаан нь тодорхой төдийгүй вакцинаар сэргийлэх боломжтой хорт хавдар юм.Вакцинаар дамжуулан өөрийн эрүүл мэндийг хамгаалаарай.

Read more

“Himedi ээжийн минь амийг аварсан” Монгол дах төлөөлөгчийн газрын захирал М.Отгонцэцэгийн ярилцлага
Mongolian

“Himedi ээжийн минь амийг аварсан” Монгол дах төлөөлөгчийн газрын захирал М.Отгонцэцэгийн ярилцлага

❝Та өөрийгөө танилцуулна уу.Сайн байна уу. Намайг Мягмар овогтой Отгонцэцэг гэдэг. Би дотрын эмч мэргэжлээр 10 гаруй жил ажилсан. Их сургуулиа төгссөнийхөө дараа 2013 оноос Баянгол дүүргийн нэгдсэ...

Read more
Зүрхний эмгэг, хэм алдалтын эмчилгээ хийлгэж буй Мөнхжаргал
Mongolian

Зүрхний эмгэг, хэм алдалтын эмчилгээ хийлгэж буй Мөнхжаргал

Himedi-ээр дамжуулан Солонгос улсын Анам эмнэлэгт “Зүрхний эмгэг,хэм алдалт”-ийн эмчилгээ хийлгэж буй Б.Мөнхжаргалын бидэнд өгсөн богино ярилцлагыг та бүхэнд хүргэе.Сайн байна уу. Та өөрийгөө танил...

Read more