“Himedi ээжийн минь амийг аварсан” Монгол дах төлөөлөгчийн газрын захирал М.Отгонцэцэгийн ярилцлага


Та өөрийгөө танилцуулна уу.
Сайн байна уу. Намайг Мягмар овогтой Отгонцэцэг гэдэг. Би дотрын эмч мэргэжлээр 10 гаруй жил ажилсан. Их сургуулиа төгссөнийхөө дараа 2013 оноос Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт дотрын эмчээр ажиллаж, Японы Нагояа их сургуулийн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт дадлага хийж байсан туршлагатай. 2023 онд Himedi-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын захирлаар ажиллах болсон.


Таныг Himedi-тэй онцгой харилцаатай гэж сонссон
2021 онд ээж маань тархины хавдартай гэж оношлогдсон. Хавдар маш эрсдэлтэй байрлалд байсан учраас Монголд хагалгаа хийх боломжгүй, уртдаа 6 сар амьдрах боломжтой гэж гарсан. Тэр үед Himedi-ийн үнэгүй алсын зайн үзлэгээр дамжуулан Солонгосын томоохон их сургуулийн эмнэлгээс онлайн зөвлөгөөг авч, Монголд хийгдэх боломжгүй Гамманайф мэс заслыг хийх боломжтой гэдэг мэдээг сонссон.


Ээж маань Солонгос улсад Гамманайф мэс засалд ороод бүрэн эдгэрсэн. Хавдар нь тархин дах харааны мэдрэлийн ойролцоо байрлалтай байсан тул хараагаа алдах эрсдэлтэй байсан ч , Солонгос эмнэлгийн орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар Гамманайф мэс заслыг амжилттай хийж хавдрыг авч чадсан юм. Хагалгаа хийлгээд ердөө нэг өдрийн дараа л эмнэлгээсээ гарсан.

Одоо Монголд тогтмол MRI шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд алсын зайн хяналтаар буюу онлайнаар Солонгос эмчээрээ хянуулаад явж байгаа. Одоо ээж маань эрүүл бас маш идэвхтэй амьдарч байна.


Ээжийнхээ эмчилгээний дараа та Himedi-д орохоор шийдсэн үү?
Тиймээ. Himedi-ээр дамжуулан Солонгос явж байсан үе одоо ч нүдэнд тод харагдаж байна. Виз мэдүүлгээс авхуулаад Солонгос улсад очоод байрлах газар, онгоцны буудлаас тосох үйлчилгээ гээд тэнд эмчлүүлэхтэй холбоотой бүх асуудлыг Himedi-ийн зүгээс шийдэж өгч байсан. Би болон манай ээж бид 2 яг л эх орондоо эмчлүүлж байгаа мэт тав тухтай байсан.

Ээж бид хоёрт олдсон энэхүү үйлчилгээ олон Монгол өвчтөнүүдэд хүрэх юм бол ямар сайхан бэ гэж бодсон. Гэвч Монгол өвчтөнүүд Солонгосын анагаах ухааны дэвшилтэт технологид суурилсан эмчилгээ үйлчилгээг авахын тулд Himedi шиг мэргэжлийн байгууллагын тусламж зайлшгүй шаардлагатайг мэдсэн. Тэрхүү туслалцааг үзүүлэх ажлын нэг хэсэг болохыг хүссэн учраас би Himedi-д ажилд орохоор сэтгэл шулуудсан.


Танд огт мартагддаггүй үйлчлүүлэгч бий юу?
Нүдний ухархайн ясны хугаралтай 5 настай бяцхан үйлчлүүлэгч байсан. Монголд хагалгаанд орсон байсан ч хагалгааны дараа нүдэнд солир харах шинж тэмдэг илэрч эхэлснээр хүүхдийн ээжийн санаа нь маш их зовж байсан. Хүү Солонгос улсын Сүн Чон Хян их сургуулийн эмнэлэгт хагалгаанд орж, солир харааг тэгшлүүлсэн. Эмчилгээгээ дуусгаад Монголд буцаж ирсэн ээж, хүү хоёр манай байгууллага дээр цэцэг барьсаар орж ирэн бидэнд баярласан сэтгэлээ илэрхийлсэн явдал нь миний санаанаас огт гардаггүй. Энэ мэтчилэн манай байгууллагаар дамжуулан явсан олон өвчтөнүүд Солонгос улсад эмчилгээгээ амжилттай хийлгэж ирснийхээ дараа баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлэх үед тэр нь миний ажлаасаа авч буй хамгийн аз жаргалтай, урам зориг авах хүч болдог.


Himedi-ийн Монгол дах төлөөлөгчийн салбарын давуу тал юу вэ?
Монголд өвчтөн татах үйлчилгээ үзүүлдэг байгууллага дундаас эмч ажилладаг нь манайхаас өөр байдаггүй. Анагаахын салбарын нарийн мэргэжлийн эмчтэй учраас өвчтөн, үйлчлүүлэгчдэд Солонгос эмнэлгийн эмчилгээний арга барил, эмчилгээний үр дүн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг илүү бодит мэдээллийг мэргэжлийн түвшинд хүргэдгээрээ онцлог. Мөн Солонгос хэлтэй эмнэлгийн орчуулагч байдаг тул Солонгос эмнэлэгтэй харилцахад ямар ч хэлний бэрхшээл гарахгүй.

Бид нар зүгээр ч эмнэлэг өвчтөн хоёрыг холбож байгаа хэрэг бус өвчтөн эмчилгээндээ бэлдэх цаг мөчөөс авхуулаад буцаж ирэх хүртэл тулгарч болох бүхий л асуудлуудыг шийдвэрлэх болно. Эмнэлгийн хувьд ч, өвчтөнүүдийн хувьд ч Himedi тэдний хамгийн зөв сонголт нь байхын тулд бүх сэтгэл зүрхээрээ хичээнгүйлэн ажиллаж байна.

Back to blog