Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын нэг бөгөөд дэлхий даяар олон эмэгтэйчүүдэд энэхүү өвчнөөр өвчилдөг. Энэ нийтлэлээс бид умайн хүзүүний хорт хавдар хэр түгээмэл тохиолддог, хэрхэн яаж өвчилдөг, HPV-ийн вакцинаар дамжуулан умайн хүзүүний хорт хавдраас хэрхэн сэргийлэх талаар ойлголттой болох болно.
Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан HPV
Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий даяар эмэгтэйчүүдийн хорт хавдрын 15 орчим хувийг эзэлдэг, эмэгтэйчүүдийн гол төлөв өвчилдөг хорт хавдрын хоёрдугаарт ордог бөгөөд гол төлөв хүний хөхөнцөр вирусийн (HPV) халдвараас үүдэлтэй байдаг.
HPV халдварын халдварлах зам нь бүрэн гүйцэт тодорхойлогдоогүй хэдий ч, ихэнх тохиолдолд энэ төрлийн вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг гэдэг нь тогтоогдоод байгаа билээ.
Хүний хөхөнцөр вирусийн 150 орчим төрөл байдаг бөгөөд тэдгээрийн 40 орчим төрөл нь умайн хүзүүний хучуур эдэд эмгэг өөрчлөлт үүсгэдэг. Гэсэн хэдий ч хүний хөхөнцөр вирусийн бүх халдвар нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэггүй бөгөөд ихэнх тохиолдолд хүний биед халдварласан HPV вирус нь хүний биеийн дархлааны системээр устдаг. Халдварын дундаж хугацаа 9 сар орчим байдаг бөгөөд халдвар авсан хүмүүсийн 90% нь тусгай эмчилгээгүйгээр 2 жилийн дотор байгалийн жамаар эдгэрдэг.
HPV вирусын эсрэг вакцины үүрэг
Азаар умайн хүзүүний хорт хавдрын үе шат хоорондын хугацаа урт бөгөөд хавдрыг илрүүлэх олон төрлийн шинжилгээ болоод эмчилгээний арга байдаг учраас урьдчилан сэргийлэх боломжтой хавдар гэж үзэж болох юм. Мөн умайн хүзүүний хорт хавдар үүсэхээс сэргийлэх вакцин байдаг ба энэ нь Солонгос улсад хавдрын урьдчилан сэргийлэх аргын хүрээнд өргөнөөр хэрэглэгдэж байна.
Халдварын эсрэг вакцины 3 тунг бүгдийн хийлгэсэн байх тохиолдолд, HPV вирусийн 16, 18 төрлөөс 100% сэргийлж чадах бөгөөд хэрэв вирусээр хэдийн халдварласан байх тохиолдолд дахин халдвар авах эрсдэлээс сэргийлэгдэх болно.
Вакцины төрлүүд:
- 2 валент вакцин: Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгааны 70 орчим хувийг эзэлдэг HPV 16, 18 вирусийн халдвараас урьдчилан сэргийлдэг.
- 4 валент вакцин:HPV 16, 18 вирусээс гадна бэлгийн замын өвчлөлийн шалтгааны 90%-ийг эзэлдэг HPV 6, 11 вирусээс үүдэх өвчлөлөөс сэргийлнэ.
- 9 валент вакцин: HPV 6, 11, 16, 18, 31, 33, 45, 52, 58 төрлүүдийн халдвараас сэргийлнэ
Умайн хүзүүний хорт хавдар нь үүсэж байгаа шалтгаан нь тодорхой төдийгүй вакцинаар сэргийлэх боломжтой хорт хавдар юм.Вакцинаар дамжуулан өөрийн эрүүл мэндийг хамгаалаарай.