K-beauty! Солонгос хүмүүс хэрхэн биеийн галбиртаа анхаардаг вэ?

OECD-д нэгдсэн улс орнуудын дунд Солонгос улс таргалалтгүй орнуудын 2-рт жагсдаг
2022 оны байдлаар Солонгосын насанд хүрэгчдийн дундах таргалалтын түвшин 5.9%-тай байна.OECD-д нэгдсэн 32 улс орон дундаас Солонгос улс таргалалтгүй орнуудын 2-рт ордог.Солонгос хүмүүсийн туранхай, гуалиг биеийн нууц юу вэ? Солонгосчууд гоо сайхны маш өндөр стандарттай бөгөөд хоолны дэглэмийг ихээхэн сонирхдог тул эрүүл мэнд, эрүүл зөв хооллолтын талаарх мэдээллийг хялбархан олж авах боломжто

K-Beauty, эрүүл амьдралын хэв маяг
K-Beauty нь зөвхөн гадаад төрх харагдах байдал, арьс арчилгаа бус эрүүл амьдралын хэв маяг зөв хооллолтыг ч мөн адил чухалчилдаг. Учир нь гоё сайхан арьс, бие галбир нь эрүүл амьдралын хэв маягийн үр дүн гэж үздэг. Ойр газар машинаар явахаас илүү алхаж эсвэл дугуй унахыг хичээгээрэй. Цахилгаан шат гэхээсээ илүү шатаар явах нь бидний биеийн калорийг шатаахад тусална.Чихэр болоод давсны хэт их хэрэглээнээс зайлсхийж, шинэхэн жимс ногоо, тариа будаа, уургийг хэрэглэж хэвшээрэй.Оливийн тос эсвэл авокадо зэрэг эрүүл өөх тосыг анхаарч үзээрэй.


Зөвхөн танд тохирсон байгалийн гаралтай ургамлын найрлагатай тураах эм
Жингээ хасхын тулд тогтмол дасгал хийж хоолны дэглэм барина гэдэг амаргүй.Хэрэв та жингээ хасхыг хүсэж байгаа ч дасгал хийх цаг завгүй мөн хоолны дэглэм барьж чадахгүй байгаа бол, эсвэл жингээ хассан ч эргээд нэмсэн бол тураах эмийг уугаад үзэхэд илүүдэхгүй. Ялангуяа ардын уламжлалт аргаар гаргаж авсан тураах эм нь тухайн хүний биеийн онцлог, одоогийн байдалд тохирсон жороор хийгдэх боломжтой байдаг болохоор ардын уламжлалт ургамлын гаралтай тураах эмэнд хүмүүс маш сэтгэл хангалуун байдаг. Эмийн жор бичүүлэхээсээ өмнө мэргэжлийн эмчээс зайлшгүй зөвлөгөө авах шаардлагатай.

Өөх соруулах хагалгаа
Биеийн жин бууруулах бас нэгэн арга бол өөх соруулах мэс ажилбар юм. Өөх соруулах гэдэг нь биеийн аль нэг хэсэгт гуурс суулган өөхөн эдийг хайлуулж соруулах мэс заслын арга бөгөөд ихэвчлэн хэвлий, гуя, өгзөг, гар, бэлхүүс, давхар эрүү зэрэг биеийн хэсгүүдэд хийгддэг. Биеийн аль нэг хэсэгт жигд бус өөхөн давхарга байдаг эсвэл биеийн галбираа улам тодотгохыг хүсэж байвал өөх соруулах мэс засал маш үр дүнтэй байх болно.Өөх соруулах мэс засал хийлгэх гэж байгаа бол та заавал мэргэжилтэнтэй зөвлөлдөж, эмчийн зааврыг дагах шаардлагатай. Өөх соруулах мэс засал хийлгэсний дараа ч эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр биеийн галбираа илүү удаан хадгалж үлдэх боломжтой.


Жин хассаны дараа ч арьсны уян хатан байдлаа хадгалах
Жингээ хассаны дараа арьс тань өмнөх шигээ уян хатан биш болох вий гэж санаа зовж байна уу? Гэрийн нөхцөлд арьсныхаа уян хатан байдлыг хадгалах хялбар арга бол чанартай арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх, эсвэл биедээ массаж хийн гуаша ашиглах явдал юм. Харин гоо сайхны эмнэлэгт Skin booster буюу арьс өргөх үйлчилгээгээр дамжуулан арьсны үрчлээ болон арьсны уян хатан чанарыг нөхөн сэргээдэг. Skin Booster нь арьсыг чийгшүүлж, тэжээл өгөх, арьсны өнгийг сайжруулах зориулалттай тарилгын тусгай эмчилгээ бөгөөд Skin booster дундаас хамгийн алдартай нь Rejuran Healer юм. Өөрийн арьсны онцлогт тохирсон Skin booster -ийн талаар мэргэжилтэнтэй зөвлөлдөхийг санал болгож байна.

Өөрийгөө хайрлан эрүүл мэндээ нэгт тавиарай
Хамгийн чухал зүйл бол өөрийн биеийг хайрлан, эрүүл мэндээ нэн тэргүүнд тавингаа хүссэн биеийн галбираа бий болгохын тулд зогсолтгүй хичээх хэрэгтэй.Эрүүл биеийн галбир нь байнгын хичээл зүтгэл, арчилгааны үр дүн юм.
Back to blog