Бид эрүүл мэндийнхээ одоогийн нөхцөл байдлыг шалгах арга бол ‘Эрүүл мэндийн үзлэг,шинжилгээнд’ хамрагдах юм.
Гэхдээ эрүүл мэндийн үзлэг яагаад чухал вэ гэдгийг олон хүн мэдэдгүй.
Энэхүү контентоор дамжуулан эрүүл мэндийн үзлэгийн ач холбогдлыг авч үзэцгээе.
Вашингтоны их сургуулийн эрүүл мэндийн үнэлгээний хүрээлэнгийн мэдээлснээр 2019 онд дэлхий даяар хорт хавдраар нас барсан хүмүүсийн 44.4 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой хавдраар нас барсан байна. Өөрөөр хэлбэл, эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бол дэлхий даяар хорт хавдраар нас барж буй 8 сая хүний 3.6 сая орчим нь хорт хавдраар өвчлөхөөс зайлсхийх бүрэн боломжтой байсан.
Эрүүл мэндийн үзлэг нь эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан илрүүлэх, урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм. Солонгост оффисын ажилчид 2 жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой (оффисын бус ажилчид жилд нэг удаа) гэж хуульчлагдсан байдаг.
• Амьдралын чанар чухал
Анагаах ухаан хөгжихийн хэрээр хүн төрөлхтний дундаж наслалт аажмаар нэмэгдэж байна. Гэхдээ зүгээр ч нэг урт наслахаас илүүтэйгээр эрүүл амьдрахад маш их анхаардаг болсон. Эрүүл байж л амьдралын баяр баясгалан, сэтгэл ханамжийг мэдэрч, хүссэн бүхнээ хийх боломжтой болно. Эрүүл мэндийн үзлэг нь таны одоогийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх замаар ирээдүйн амьдралын чанарыг дээшлүүлэх эхний алхам юм. Эрүүл, урт наслахын тулд бие махбоддоо илүү анхаарах хэрэгтэй биз дээ?
• Амьдрах орчны өөрчлөлт
Орчин үеийн нийгэмд амьдралын завгүй хэв маягаас болоод хөдөлгөөний дутагдал, эрүүл бус хооллолт зэрэг буруу зуршлууд олон байдаг. Энэ нь орчин үед таргалалт, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны өвчин нэмэгдэж байгаагийн хамгийн том шалтгаан гэж үздэг. Тэр дундаа бүх өвчний эх үүсвэр болсон стресст өртөх тохиолдол их байдаг. Бид өдөр тутмын амьдралдаа янз бүрийн өвчин үүсэх эрсдэлүүдтэй тулгарч байдаг тул эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах шаардлагатай.
• Эрүүл мэндийн үзлэг нь өөрөө хэмнэлт юм!
Олон хүмүүс эрүүл мэндийн үзлэгт хамрагдах төлбөрөөс болоод зайлсхийх хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн үзлэгээр урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх нь өөрөө маш том хэмнэлт гэж ойлгож болно. Өвчин хүндэрсний дараах эмчилгээний зардалтай эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг харьцуулашгүй. Урьдчилан сэргийлж эрт илрүүлснээр хожим нь ноцтой эрүүл мэндийн асуудалд хүргэхгүй тул та асар өндөр эмчилгээний төлбөр төлөх шаардлагагүй болно.
• Хэрхэн хямд үнээр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах вэ?
Солонгост томоохон эмнэлгүүдийн эрүүл мэндийн үзлэгийн төвөөс эхлээд зөвхөн эрүүл мэндийн үзлэг хийдэг төрөлжсөн эмнэлгүүд хүртэл байдаг бөгөөд олон төрлийн эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах хөтөлбөрүүд байдаг. Таны хүссэн хөтөлбөрөөс хамааран үнийн хувьд хямд багцаас авхуулаад дээд зэрэглэлийн шинжилгээний багц хүртэл байдаг.
Hiмedi нь БНСУ-ын эрүүл мэндийн үзлэгийн төвтэй томоохон эмнэлэг, төрөлжсөн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хөтөлбөрүүдийг эмнэлгийн суурь үнээс хамаагүй хямд үнээр үзүүлж байна.
Цаашид Hiмedi эрүүл мэндийн үзлэгийн хямдралтай багцуудыг танилцуулах болно. Солонгос эмнэлгийн шинжилгээнүүдийн багцыг танилцуулж, Hiмedi-ээр дамжуулан эдлэх боломжтой хөнгөлөлттэй үнийн багцуудыг санал болгох болно.