Skip to content

Article: Тугалгын судасны хоргүй хавдрын эмчилгээнд орсон Намур

Тугалгын судасны хоргүй хавдрын эмчилгээнд орсон Намур
Mongolian

Тугалгын судасны хоргүй хавдрын эмчилгээнд орсон Намур

2022оны 4сард, ээж нь Намурыг усанд оруулж байхдаа цавьных нь хэсэгт хавдсан байхыг анх олж харжээ.

Монголд анх цавьны ивэрхий гэж оношлогдсон.

Нэмж MRI зураг авхуулсны дараа цавьны тугалгын судасны хоргүй хавдар гэсэн мэдээг сонссон.

Монголд 7см хүртэлх хавдарт л хагалгаа хийдэг,түүнээс бусдыг нь хосолсон хавдар гэж үзээд хамгийн муугаар бодход хөлийг нь тайрах ч нөхцөл үүсч болзошгүй учраас маш сайн чанартай эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан.

Тэрхүү сайн эмчилгээг олхын тулд Намурын ээж манай Himedi-д хандаж ирсэн.

Намурын шинжилгээний хариу,санаа бодлыг хүлээн авсныхаа дараа Himedi алсын зайн эмчилгээ,зөвлөгөөг авхаар шийдсэн.Шууд Солонгост очхоосоо илүү эхлээд урьдчилж Намурыг ямар эмчилгээ хийлгэх шаардлагатайг олж мэдэх зорилготой байсан.

Himedi Монгол оффисын мэргэжлийн орчуулагчийн хамтаар Намурын гэр бүл Солонгосын эмчийн багтай дүрст дуудлага хийсэн.

Монголд хийлгэсэн шинжилгээний хариун дээр үндэслээд онлайн хэлэлцүүлэг маань явагдаж,Солонгост илүү нарийн оношлогоо,эмчилгээ явагдах бүрэн боломжтой гэсэн таатай хариуг эмч нараас авсан Намурын ээж тэр оныхоо зун шууд Солонгосруу явсан.

Сөүлийн Самсунг эмнэлэгт өвчнийг зөв оношлохын тулд MRI шинжилгээ хийсний үр дүнд,Намур аарцаг хэвлий хэсэгтээ тархсан төрөлхийн тугалгын судасны хоргүй хавдартай,төрхөөсөө авхуулаал ийм хавдартай төрсөн учраас заавал мэс заслын аргаар хавдрыг авах шаардлагагүй гэсэн хариуг авсан.Дээрээс нь эмийн эмчилгээ ч шаардлагагүй,хавдар цаашид томрох эсвэл шинээр гарч ирэхгүй болхоор хэвийн амьдралдаа үргэлжлүүлээд явхад болно гэдэг эмчийн хариунд Намурын ээж магнайгаа хагартал баярлаж байсан.

Монголоос Солонгост,Солонгосоос Монгол хүртэлх урт замын бүхийл хугацаанд хамтдаа байсан Himedi-д талархсан сэтгэлээ шингээсэн захиаг бичиж өгсөн.


Хүүгийн минь тугалгын судасны хоргүй хавдрын зөв оношилгоо,эмчилгээг олход тусалсанд чин сэтгэлээсээ баяртай байна. Сөүл Самсунг эмнэлэгт хоёр ч удаа ирж үзлэг,шинжилгээ хийлгэсэн хүү маань одоо маш их баяртай байгаа.Бүх хугацаанд биднийг дэмжиж, мэргэжлийн орчуулга хийж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа.
Хоёр хөл дээрээ гүйж байгаа хүүгээ харах бүртээ та нарыгаа дурсаж байх болно. Ажилын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Алдах шахсан хоёр хөл дээрээ одоо хөөрч догдлоод гүйж байгаа Намурыг хараад Himedi-ийн ажилчид бид ч гэсэн маш их урам зоригийг авч байна.
Намур,цаашдаа эрүүл чийрэг өсөж том болхыг хүсье.

Read more

Элэг тайрах мэс засалд орсон Жүди
Mongolian

Элэг тайрах мэс засалд орсон Жүди

2019 оны 3сард, 3настай Жүди аав ээжийнхээ гараас хөтлөөд Сөүлийн их сургуулийн эмнэлэгт анх ирж байсан. Хол гэхэд дэндүү хол Араб улсын иргэн Жүдигийн бяцхан биед хорт хавдрын эсүүд ургасан байжэ...

Read more
Яагаад эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой вэ?
Mongolian

Яагаад эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой вэ?

Бид эрүүл мэндийнхээ одоогийн нөхцөл байдлыг шалгах арга бол ‘Эрүүл мэндийн үзлэг,шинжилгээнд’ хамрагдах юм.Гэхдээ эрүүл мэндийн үзлэг яагаад чухал вэ гэдгийг олон хүн мэдэдгүй.Энэхүү контентоор да...

Read more