Гамманайф мэс заслын чиглэлээр мэргэшсэн Солонгосын эмнэлгүүд

"Гамманайф" гэж та мэдэх үү?
"Гамманайф" нь туяа эмчилгээний нэг төрөл юм. Тархины хавдар гэх мэт тархины өвчнийг эмчлэхийн тулд гавлын ясыг нээж байж эмчлэх ёстой гэж бодож болох ч, гамманайф нь бидний энэ өрөөсгөл ойлголтыг бүрэн өөрчилнө. Гамманайф мэс засал нь хуйх, гавлын ясыг зүсэхгүйгээр гамма туяа ашиглан толгойн доторх өвчнийг эмчлэх боломжтой. Гамманайф гэдэг үгийн найф нь хутгыг хэлж байгаа хэрэг бус Elekta хэмээх компаний брэндийг хэлж байгаа хэрэг юм.

Гамманайф мэс заслаар эмчлэх боломжтой өвчин
Гамманайф нь тархины хавдрыг эмчлэхэд ашигладаг мэс заслын туяа эмчилгээ юм. Тархины хортой болон хоргүй хавдар, 3.5см-ээс бага хэмжээтэй хавдар, тархинд үсэрхийлсэн бусад хавдар, судас венийн гажиг, гурвалсан мэдрэлийн эмгэг, Паркинсоны өвчин, хамар залгиурын хавдар зэрэг тархины төрөл бүрийн өвчний үед хийж болно. Нэмж дурдхад нүд, чих, хамар, хүзүүний эргэн тойрон дах толгой, хүзүүний хавдар, хүзүүний нугалам, нугасны хавдар гээд байрлалаасаа шалтгаалаад эмчилгээний бай болж болно.

Нэг удаагийн хагалгаагаар ч бүрэн эмчилэх боломжтой
Өмнө нь 30 удаагийн туяа эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан өвчнийг гамманайфийн нэг удаагийн хагалгаагаар эмчлэх боломжтой.(Ихэнх тохиолдолд нэг удаагийн хагалгаагаар эмчлэх боломжтой боловч тархины хавдар,гэмтлийн төрөл зэргээс шалтгаалан хэд хэдэн удаа орох шаардлага гарч болно). Энгийн туяа эмчилгээг олон дахин хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд эрүүл мэндэд хортой байх магадлал өндөр байдаг. Харин гамманайф эмчилгээ нь эсэргээрээ эрүүл эд эсийг гэмтээх магадлал маш бага байдаг. Өвчтөнд зовиургүй, тав тухтай нөхцөлд эмчилгээ хийлгэх боломжтой бөгөөд 1-2 хоногийн дотор эмнэлгээс гарч болох давуу талтай.


Эмчилгээний дараах сөрөг нөлөө байгаа эсэх
Гамманайфийн эмчилгээ нь харьцангуй бага гаж нөлөө үзүүлдэг эмчилгээ юм. Гамма цацаргийг тусгасан хэсгийн мэдрэлийн эд хавгансанаар толгой өвдөх, дотор муухайрах, хуйх загатнах зэрэг энгийн сөрөг шинж тэмдгүүд илэрч болно. Эдгээр шинж тэмдгүүд 7 хоногийн дараа гэхэд хэвийн болно. Эмчилгээний дараа өвчтөн хавдрын хэмжээ багассан эсэх, эмчилгээ үр дүнтэй явагдаж байгаа эсэхийг MRI-аар шалгах боломжтой.

Дэлхийд тэргүүлдэг Солонгосын гамманайф мэс заслын арга
Солонгосын гамманайф мэс засал дэлхийн жишигт хүрсэн. Himedi-ийн түнш эмнэлэг болох Асан эмнэлэг нь 1990 онд гамманайф төхөөрөмжийг Ази тивд анх нэвтрүүлсэнээс хойш энэ технологийн ур чадвар маш хурдацтай тархаж өдгөө тус төхөөрөмж нь Солонгосын 15 их сургуулийн эмнэлгүүдэд ашиглагдаж байна. Тасралтгүй хөгжлийн үр дүнд гамманайф мэсгүй туяа эмчилгээ нь аюулгүй, өндөр үр дүнтэй эмчилгээний төхөөрөмж болох нь батлагдсан.

Та гамманайф мэс засал хийлгэхээр төлөвлөж байна уу?
Хэрэв та өөрийн өвчнөө цацраг туяагаар эмчлэх боломжтой эсэх талаар санаа зовниж байгаа бол эхлээд туяа эмчилгээний мэргэжилтэнтэй зөвлөлдөх хэрэгтэй. Himedi-ээр дамжуулан мэргэжилтэнтэй онлайнаар шууд зөвлөгөө авах боломжтойн дээр эмнэлгийн мэргэжлийн орчуулагч танд туслах болно.
Back to blog