Skip to content

Cart

Your cart is empty

Article: Himedi танд “Хамгийн тохиромжтой эмнэлэг”-ийг санал болгож чаддаг шалтгаан

Himedi танд “Хамгийн тохиромжтой эмнэлэг”-ийг санал болгож чаддаг шалтгаан
Mongolian

Himedi танд “Хамгийн тохиромжтой эмнэлэг”-ийг санал болгож чаддаг шалтгаан

Himedi нь төрөл бүрийн анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн 140 гаруй эмнэлэгтэй хамтран ажилладаг. Бид Солонгосын эмнэлгийн үйлчилгээг сонирхож буй өвчтөнүүдэд дээд зэрэглэлийн эмнэлэг болон эмчийн багаар ханган ажиллаж байна.

Бид олон төрлийн салбарт мэргэшсэн шилдэг эмнэлгүүдтэй хамтран ажилладаг. Хүнд хэлбэрийн эмгэг судлалын нэгдсэн төв эмнэлгүүдээр зогсохгүй гоо сайхан, арьс, таргалалтын эмчилгээ, шүд, ардын уламжлалт эмнэлэг, үс уналтын эмчилгээ, эх барих, эмэгтэйчүүд, эрүүл мэндийн үзлэг оношилгоо мөн сорвины эмчилгээ зэрэг олон төрлийн салбарууд багтана. Himedi-ээр дамжуулж Солонгост ирж байгаа өвчтөнүүд ихэвчлэн өмнө нь хийлгэж байсан гоо сайхны мэс заслын сөрөг нөлөөг эмчлүүлэх,үс шилжүүлэн суулгах мэс ажилбар,түлэнхийн сорви арилгах,тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдах,хорт хавдрын эмчилгээнд явах зэрэг олон төрлийн эмнэлгийн үйлчилгээг авч байна.

Бид өвчтөнүүдийнхээ тав тухыг хангах үүднээс эмнэлэг санал болгох үйлчилгээг үзүүлдэг.Himedi нь олон эмнэлгүүдтэй хамтран ажилладаг бөгөөд өвчтөний нөхцөл байдал болон шаардлагыг анхааралтай сонсож хамгийн тохирсон эмнэлгийг санал болгодог.Бидний зорилго бол өвчтөнд хамгийн тохиромжтой Солонгос эмнэлгийг сонгоход нь туслах явдал юм.

Бид өвчтөнүүдийнхээ аюулгүй байдал,тав тухтай эмчилгээний үйл явцыг нэн тэргүүнд тавьдаг.Бүх эмнэлгүүд дээд зэргийн чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хамгийн туршлагатай,чадварлаг эмчийн баг хамт олонтой.Бид эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн аюулгүй,зөвхөн эмчилгээндээ л анхаарах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьдог.

Үүнээс гадна бид өвчтөнүүдийнхээ тав тухыг онцгой анхаарч ажилладаг.Бидний захиалгын систем найдвартай,хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд байнга шинэчлэгдэж байдаг.Үйлчлүүлэгчид захиалгын цагаа баримталж,цаг хугацаандаа үйлчилгээгээ авах бүрэн боломжтой.

Himedi нь Солонгосын эрүүл мэндийн үйлчилгээний дээд зэргийн чанарыг мэдрүүлэхийг зорьдог

Read more

Солонгосын үс шилжүүлэн суулгах мэс засал
Mongolian

Солонгосын үс шилжүүлэн суулгах мэс засал

Яагаад Солонгост үс шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэх хэрэгтэй вэ?Солонгосын үс шилжүүлэн суулгах мэс засал нь Турк,Америкийн нэгэн адил олон арван жилийн түүхтэй.Гоо сайхан,гоо сайхны мэс засл...

Read more
Дэлхийг холбосон эрүүл мэндийн салбарын инноваци: Алсын зайн анагаах ухааны ид шид
Mongolian

Дэлхийг холбосон эрүүл мэндийн салбарын инноваци: Алсын зайн анагаах ухааны ид шид

Гадаад эмчлүүлэх шийдвэр гаргах нь тийм ч хялбар ажил биш. Олон сонголттой нүүр тулж, харьцуулах замаар очих газар болон эмнэлэгээ сонгодог. Ингэх явцад олон төрлийн асуудлууд, асуултууд гарч ирнэ...

Read more