Skip to content

Article: Himedi&Кореа их сургуулийн Анам эмнэлэгтэй хамтарсан үнэ төлбөргүй онлайн үзлэг амжилттай хийгдлээ

Himedi&Кореа их сургуулийн Анам эмнэлэгтэй хамтарсан үнэ төлбөргүй онлайн үзлэг амжилттай хийгдлээ
Mongolian

Himedi&Кореа их сургуулийн Анам эмнэлэгтэй хамтарсан үнэ төлбөргүй онлайн үзлэг амжилттай хийгдлээ

Himedi Монгол дахь төлөөлөгчийн газар нь жил бүр Солонгосын шилдэг эмнэлгүүдтэй хамтран үнэ төлбөргүй онлайн үзлэгийг хийсээр ирсэн билээ. Энэ удаад бид “Кореа Их Сургуулийн Анам Эмнэлэг”-тэй хамтран 5-р сарын туршид ээлжит нарийн мэргэжлийн эмчийн үнэгүй "Онлайн үзлэг"-ийг амжилттай зохион байгуулсан юм. Үзлэгийн туршид:
  • Эрхтэн шилжүүлэн суулгах тасаг
  • Эх барих, эмэгтэйчүүд
  • Хавдар судлал
  • Гэмтэл согог, Мэс засал
  • Чих, хамар, хоолой
  • Өрхийн эрүүл мэндтэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай өвчтөнүүд хамрагдаж өөрийн сонирхсон асуултуудын дагуу зөвлөгөө мэдээллийг нарийн мэргэжлийн эмч координаторуудын тусламжтайгаар авч чадсан юм.
Бид өвчтөнүүдийн бүрдүүлсэн материал буюу өвчтөний түүх, шинжилгээний хариу дүгнэлтийг 4-р сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авч танилцан, материалыг Солонгос хэл рүү орчуулах, боловсруулах ажлыг гүйцэтгэж үзлэгийн цагийн хурдан шуурхай захиалж өгсөн юм.

Уг төлбөргүй онлайн үзлэгээр Монгол улсад оношлогдох боломжгүй, мөн гадаадын улс орнуудад эмчилгээ хийлгэхээр төлөвлөж буй өвчтөнүүд олноор хамрагдсан бөгөөд үзлэгийн туршид мэргэжлийн орчуулагчийн хамт ямар ч хэлний бэрхшээлгүйгээр өөрт хэрэгтэй мэдээллүүдийг авч чадсанаараа давуу талтай байлаа. Мөн Монголд эмчлэгдэх боломжгүй байсан өвчтөний хувьд Кореа их сургуулийн Анам эмнэлэг хүлээн авч эмчилгээ хийх боломжтой гэсэн нааштай хариуг өгсөн бөгөөд хариуцсан нарийн мэргэжлийн эмчээс цаашид хийгдэх эмчилгээний төлөвлөгөөг сонсож авсан юм.

Өнгөрсөн сарын хугацаанд үзлэгт хамрагдсан өвчтөнүүд маань үнэ төлбөргүй Солонгос улсын шилдэг эмнэлгийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж чадсандаа сэтгэл ханамж өндөр байсан бөгөөд цаашдын эмчилгээний төлөвлөгөөнд ихээхэн нөлөө үзүүлж чадсаныг дурдсан юм.

Read more

Монголоос хавдрын хими эмчилгээний онлайн үзлэгт хамрагдсан БАЛЖИНГИЙН ЧИМГЭЭ
Mongolian

Монголоос хавдрын хими эмчилгээний онлайн үзлэгт хамрагдсан БАЛЖИНГИЙН ЧИМГЭЭ

Himedi нь Солонгос дахь эмчилгээний аялал жуулчлалыг дэмжээд зогсохгүй "Онлайн үзлэгийн" үйлчилгээг давхар үзүүлдэг. Энэ нь Солонгосын шилдэг эмнэлгийн эмч нартай онлайн үзлэгт хамрагдсанаар өвчтөн...

Read more
٥ أسباب لاختيار السياحة الطبية في كوريا
Arabic

٥ أسباب لاختيار السياحة الطبية في كوريا

    جاذبية كوريا الرائدة تحظى كوريا، المعروفة بأنها بلدٌ يتمتع بتكنولوجيا حديثة وثقافة تقودها الثقافة الكورية الشهيرة مثل K-pop والأفلام الكورية والمأكولات الكورية الشعبية، بالاهتمام بوصفها واحدة ...

Read more