Солонгосын уламжлалт эмчилгээ ‘Солонгос ардын анагаах ухаан’ шинэ замыг нээнэ

Солонгос ардын анагаах ухаан нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Солонгос анагаах ухааны салбаруудын нэг юм.Уламжлалт анагаах ухаан нь олон жилийн түүхтэй,гүн ухааны анагаах тогтолцоо бөгөөд орчин үеийн анагаах ухаантай хослон Солонгосын эрүүл мэндийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж байна.

Уламжлалт анагаах ухаан бол дорно дахины олон мянган жилийн түүх,уламжлалтай анагаахын шинжлэх ухаан юм.Энэхүү анагаахын тогтолцоо нь хүний биеийг организм гэж үзэн энергийн тэнцвэрт байдлыг чухалчилдаг.Энерги нь биеийн үйл ажиллагаатай харилцан үйлчилж,энергийн урсгалыг хянах замаар эрүүл мэнд,өвчин эмгэгийг зохицуулдаг.Уламжлалт анагаах ухаан нь өвчнөөс урьдчилан сэргийлэх явдлыг чухалчилдаг бөгөөд өвчний уг шалтгааныг арилгах,энергийн тэнцвэрийг сэргээхэд чиглэдэг.

Дорно дахины уламжлалт анагаах ухаан нь зүүн эмчилгээ,ургамлын ханд зэргийг ашиглан өвчнөөс урьдчилан сэргийлэн эмчилдэг.Зүү төөнүүр нь нарийн зүүг ашиглан биеийн тодорхой хэсэгт цочроо өгч энергийн урсгалыг зохицуулдаг.Ургамлын ханд буюу танг хүн бүрийн биеийн онцлог,нөхцөл байдалд тохируулан олгодогоороо онцлог.Дорно дахины анагаах ухааны эдгээр эмчилгээний аргууд нь олон мянган жилийн турш төрөл бүрийн өвчинд үр дүнтэй болох нь батлагдсан байна.

Гэсэн хэдий ч Солонгосын эрүүл мэндийн салбар орчин үеийн анагаах ухаан болон уламжлалт анагаах ухааныг хослуулан хөгжиж байна.Дорно дахины болон барууны анагаах ухаанд өөр өөр хандлага,философи байдаг ч орчин үеийн Солонгосын анагаах ухааны систем нь энэ хоёрыг нэгтгэж цогц,үр дүнтэй эмчилгээг хийдэг.Энэхүү нэгдмэл байдал нь өвчтөн бүрийн нөхцөл байдал,хэрэгцээнд тохирсон эмчилгээг хийхэд тус болдог.

Дорно дахины анагаах ухаан,барууны анагаах ухааны нэгдэл нь анагаах ухааны янз бүрийн салбарт хэрэглэгдэж байна.Тухайлбал,хууч өвчин намдаах,арьсны өвчнийг эмчлэх,стресс тайлах,дархлаа сайжруулах зэрэгт түлхүү ашиглагддаг.Түүнчлэн ургамлын ханд болон барууны эмийг хослуулан хорт хавдрын эмчилгээ,дархлаа,мэдрэлийн өвчнийг эмчлэх зэрэгт илүү үр дүнд хүрч чадна.

Сүүлийн үед дорно дахины анагаах ухааныг гоо сайхантай холбон хэрэглэж байна.Зүүн эмчилгээгээр цусанд цочроо өгч биеийн үйл ажиллагааг сайжруулсанаар өөхөнд шаталт үүсч биеийн жин буурхад нөлөө үзүүлдэг.Биеийн хаванг буулгаж,өөх хуримтлагдахаас сэргийлэн хоолны дуршлыг бууруулахад тус болдог.Үүнээс гадна үс унах эмчилгээнд өвчтөний үе шат,шинж тэмдэгт тохируулан олон төрлийн ургамлын хандыг хэрэглэх боломжтой.


Уламжлалт ардын анагаах ухаан нь дорнын түүх,орчин үеийн технологитой хослон Солонгосын эрүүл мэндийн салбарыг улам баяжуулсаар байна.Мөн өвчтөнүүдэд төрөл бүрийн эмчилгээний хувилбаруудыг санал болгосноор эмнэлгийн үйлчилгээний сэтгэл ханамжийг нэмэгдүүлж байна.Ийнхүү дорнын анагаах ухаан нь өвчтөнд илүү цогц,хувь хүнд тохирсон эмчилгээг үзүүлж,уламжлалт хүчин зүйлсийг дэвшилтэт технологитой хослуулан анагаах ухааны салбарын хөгжлийг тэргүүлж байна.

Солонгосын ардын уламжлалт анагаах ухааны талаарх ойлголтыг нэмэгдүүлж,уламжлалт болон барууны эмчилгээний хослол нь Солонгост ямар түвшинд байгаа талаар ойлголттой болох нь эрүүл мэндийн аялалаа эхлүүлэхээр зэхэж байгаа хүмүүст тус болно гэдэгт найдаж байна.

Himedi нь уламжлалт болон орчин үеийн анагаах зэрэг төрөл бүрийн эрүүл мэндийн мэдлэг,мэдээллээр ханган таны эрүүл мэндийн аялалд тус дэм болох зорилготой.

Back to blog