Дорнын уламжлалт анагаах ухааны эмчилгээ: Өвчтөн тус бүрт тохирсон эмчилгээ, мэсийн бус эмчилгээний аргууд

Солонгосын уламжлалт анагаах ухааны эмчилгээ нь олон жилийн түүх, өв уламжлалыг өөртөө шингээсэн байдаг бөгөөд олон хүмүүст эмчилгээний өндөр үр дүнг үзүүлсээр ирсэн. Уламжлалт эмчилгээг мэс заслын эмчилгээ шаардлагагүй өвчтөнд өвдөлт намдаах зэрэг зорилгоор эмчилгээнд үр дүнтэйгээр ашигладаг.


Өвчтөн тус бүрт тохирсон эмчилгээ, эмийн жор
Уламжлалт эмчилгээний аргын хамгийн том давуу талуудын нэг нь хүн тус бүрийн биеийн онцлогт тохирсон эмчилгээг хийх боломжтой байдгаараа давуу талтай. Уламжлалт анагаах ухааны эмч өвчтөний биеийн онцлог, зовиур шинж тэмдэгийг сайтар нягталсаны дараа зөвхөн түүнд тохирсон жороор эм бэлтгэн найруулж өгдөг. Европ эмчилгээний аргад энэ нь тэр бүр байдаггүй бөгөөд олон өвчтөнд үр дүнгээ өгсөөр байна.

Мэсийн бус эмчилгээний арга
Уламжлалт эмчилгээ нь мэсийн бус аргаар /зүү, төөнүүр, бусад нөхөн сэргээх эмчилгээ г.м/ олон төрлийн өвчлөл болон өвдөлт зовиурыг эмчлэх боломжтой байдаг. Тэр дундаа мэс засал хийгдэх шаардлагагүй боловч өвдөлт зовиуртай байгаа үед, мөн мэс засал хийгдэх боломжгүй тохиолдолд өвчтөний зовиурыг намдаах, шинж тэмдэгийг бууруулах зорилгоор уламжлалт эмчилгээний аргыг ашиглах нь элбэг байдаг.

Хаймедигийн үйлчлүүлэгчидийн кэйс

Цэвэршилтийн үеийн эмчилгээ
Цэвэршилт явагдаж байгаа болон цэвэршилтийн өмнөх үеийн эмэгтэйчүүд гармоны огцом өөрчлөлтөөс үүдэн бие болон сэтгэл зүйн хувьд янз бүрийн эрүүл мэндийн асуудлуудтай тулгардаг. Гэвч тохирох эмчилгээг тэр бүр хийлгэж чаддаггүй. АНУ-с ирсэн манай үйлчлүүлэгч цэвэршилтийн улмаас бие нь тогтмол халуу дүүгэж, үс нь халцарч, биеийн жин огцом өөрчлөгдсөн ч эх орондоо хэрхэн эмчлүүлэх учраа олохгүйн зэрэгцээ эмнэлгүүд цэвэршилтийн гармоны өөрчлөлттэй холбоотой гэдгийг оношилж чадаагүй байсан юм. Өвчтөн дээрх шинж тэмдэг зовиуртайгаар анх манайд хандсан бөгөөд бид түүнийг уламжлалтын анагаах ухааны эмнэлэгтэй холбож өгсөн юм. Эмч түүний дээрх зовиуруудыг цэвэршилтийн гармонтой холбоотой гэж үзэн олон төрлийн шинжилгээнүүд авч шинжилгээний хариунд үндэслэн зүү эмчилгээ, тан эмчилгээг хослуулан эмчилж гармоныг тогтворжуулсанаар өвчтөн маань өвчин зовиураасаа салж чадсан юм.

Өвдөлт намдаах эмчилгээ
Өвчтөн өндөр настайн дээр хагалгаа хийлгэсэн ч өвчин дахих магадлал өндөр үед өвдөлт зовиурыг намдаах зорилгоор уламжлалт эмчилгээний аргыг ашиглах нь өндөр үр дүнтэй байдаг. 6 жилийн өмнө гарын бугуйн тунел оноштойгоор хагалгаа хийлгэн түүнээс хойш тогтмол физик эмчилгээ хийлгэж байгаа гэх Кувейт улсын иргэн 60 гаруй настай үйлчлүүлэгч маань бидэнд хандсан юм. Тэрээр хагалгаа хийгдсэний дараа ч бугуйн мэдрэлийн хэсгүүдэд фиброз явагдаж гараа хөдөлгөхөд хүндрэлтэй болсон байсан юм. Ингээд манай санал болгосон уламжлалтын эмнэлэгт ургамлын гаралтай тан, булчин үе мөчний мэдрэл сэргээн, өвдөлт намдаах гар массаж эмчилгээг хийлгэснээр өвдөлт намдаж эмчилгээ үр дүнгээ өгсөн юм.
Back to blog